logotype

Нарс



Нарс нь шөвгөр юмуу өргөн бөөрөнхий титэмтэй, салмарч долорсон нимгэн шаравтар холтостой. Олон судалт тал бортгорхуу, захаараа жижиг шүдлэг ширүүн, 3-5 см урт, 1 мм өргөн мөнх ногоон шилмүүс хосоор багцлана. Боловсорсон боргоцой 3-5 см урт, үрт хайрс зузаан модлог 5-р сарын сүүлээр нахиа задарна. Тарималжуулахад түргэн ургадаг, хүйтэнд тэсвэртэй гэрэлсэг мод. Нарс нь хөрс хамгаалах, ус арвижуулах, эрүүл ахуй ариутган цэвэрлэх өндөр ач холбогдолтой. Ганц нэг хэсэг бүлэг, эгнээгээр тарихад тохиромжтой. Элс хар шорооны холимог хөрсөнд тарьвал тохиромжтой. Тарих нүхний хэмжээ 80х60 см байна. 15-20 настай 1,5-2 м өндөртэй суурь шороо сайтай суулгац дасан зохицох чадвар сайн байна. 35-40 өндөртэй  ургадаг, 300-400 насалдаг. Хотын цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд ихээр таригдсан байдаг.

 

Add comment

Security code
Refresh

free joomla templatesjoomla templates
2014  Цэцэрлэгжилт ХХК  globbers joomla templates